Хятадын банкууд Монголд салбараа нээх үү

 

2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр 15 жил дуншсан Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталж, гадаадын банк Монгол Улсад салбар нээн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон билээ.

Хамгийн гол нь тус гадаадын банкууд манай арилжааны банкуудтай адил иргэдийн хадгаламж байршуулахгүй, харилцах татахгүй, жижиг хэмжээний зээл олгохгүй. Харин хөгжлийн зээл олгож, томоохон төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм. Ийнхүү хууль батлагдаад хоёр сар болж байгаа ч гадаадын нэг ч банк манай улсад салбараа нээх хүсэлтээ өгөөгүй байна.

Хятадын банкууд Монголд салбараа нээх үү

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хууль, эрх зүйн орчин бүрдсэн тул гадаадын хөрөнгө оруулалттай банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй болсон. Одоогийн байдлаар хүсэлтээ өгсөн банк алга. Монгол Улсын хүн ам 3.5 сая орчим. Энэ бол томоохон улсуудын нэг дүүргийн хүн амаас ч бага гэсэн үг. Токио, Нью-Йоркийн хүн ам 10-20 сая. Бид улсаараа ийм цөөн хүн амтай байна гэдэг нь тухайн банкны хувьд зах зээл биш л дээ. Энд ирээд бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүллээ ч гэсэн хэрэглэгч цөөн л гэж харна. Энэ утгаараа орж ирэх нь бага. Гэхдээ Оюу толгойн гүний уурхайн тасралтгүй олборлолт эхэлсэн. Борлуулалт нь таван тэрбум долларын хэмжээнд хүрвэл дэлхийд дөрөвт орох том төсөл. Ийм том төслүүд олноор хэрэгжвэл түүнийг санхүүжүүлэх, төслийн өдөр тутмын үйл ажиллагааны санхүүгийн ажиллагааг нь хангах зорилгоор гаднын банк орж ирэх боломжтой. Монгол Улсад хоёрхон л гадаадын банкны төлөөлөгчийн газар үлдээд байна. Урьд нь тав, зургаа байсан бол гарсаар байгаад хоёр үлдсэн. Тэр нь БНХАУ-ын банкууд. Нэг нь Bank of China, нөгөө нь ICBC. Тэднийг хүсэлтээ тавих болов уу гэж харж байна. Хэзээ нь гэдгийг нь мэдэхгүй" гэлээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ