Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлж байгаа Баяннуур хот

 

Өвөр Монголын Баяннуур хот байрлаж байгаа Хатан Голын хэсгийг Бортохой гэж нэрлэдэг. Бортохойн нутаг умард өргөргийн 40 градуст оршдог тул хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой. Сүүлийн жилүүдэд тухайн нутаг уул ус, ой шугуй, нуур бүрд, тал нутгаа ерөнхийлөн засаж, нэг хоёр гуравдугаар үйлдвэрлэлийг гүнзгий уялдуулан хөгжүүлж, үр тариа, мах, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр дэлхийн хамгийн том органик түүхий сүүний үйлдвэрлэлийн бааз, улсын хамгийн том хэрэглээний наран цэцгийн үйлдвэрлэл, худалдаа түгээлтийн төв, Хятад улсын хамгийн том усан хангамж хэрэглэхгүй хүнсний ногооны үйлдвэрлэлийн бааз, улсын хоёр дахь том улаан лоолийн түүхий эд, улаан лоолийн бүтээгдэхүүн боловсруулах бааз, орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг таван тивийн 93 улс орон, бүс нутагт экспортлогдож, Бортохойн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг 10 гаруй жил дараалан Өвөр Монголдоо тэргүүлж байна.

Одоогоор Баяннуур хотын ногоон хөгжлийн үзэл баримтлал илүү бат бөх болж, ой, өвс ургамал болон бэлчээрийн зэрэг нөөцийг хамгаалах, менежментийг цогцоор нь бэхжүүлэх, ногооруулалтын стандарт, экологийн хатуу улаан шугамыг барих, Баяннуур хотын өндөр чанартай хөгжилд ногоон байгалиар дэмжлэг үзүүлэх зэрэг ач тустай юм.

    Баяннуур хот газар тариаланг бэхжүүлж, фермерүүдэд өндөр стандартаар ашиг тусаа өгөх зорилгоор "Есөн том төсөл"-ийг хэрэгжүүлж, Хатан голын сав газарт хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх бүс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн өндөр чанартай хөгжлийн агломерацийн бүс барих ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Улаан буудайн тариалалтын талбай 1 сая орчим мү-д хүрч, үр тарианы гарц 5 тэрбум кг даваж, Бортохойн нутгийн тэжээл ихтэй үр тариа, мах, хүнсний ногоо эндээс дөрвөн зүгийн зун олонд хүрч байна.

  Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай эко бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүч, стратегийн нөөцийг эрчимтэй боловсруулах "Хоёр бааз"- ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, шинэ материал, биомедицин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, шинэ металлурги, химийн үйлдвэрийн "Дөрвөн төвлөрлөл"-ийг өргөтгөн бэхжүүлж,Хатан голын сав газарт аж үйлдвэрийн нэгдэл, хөгжлийн тэргүүлэгч бүс байгуулав.

Шинэ эрчим хүчийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн бүхэл бүтэн гинжин хэлхээг байгуулах, нарны дулааны эрчим хүчний нөөц шинжлэх ухаан, технологийн инновацийн парк, 310 нүүрсний аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, Улаанбөхийн цөлд томоохон хэмжээний сэргээгдэх эрчим хүч гадагш хүргэх баазуудыг эрт эхлүүлэхийг дэмжиж, шинэ эрчим хүчний хөгжлөөр шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд түлхэц өгч, 3 сая гаруй киловатт суурилагдсан хүчин чадлыг сүлжээнд нэмэгдүүлэн, нийт хэмжээ нь 8.5 сая орчим киловат хүрч, шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал хотын нийт суурилагдсан хүчин чадлын 78%-д хүрч байна.

Ганцмод боомтын мэргэжлийн гол боомтуудын үйл ажиллагааны төлөвлөөгөөний дагуу аюулгүй, үр ашигтай, эко, ухаалаг орчин үеийн боомт байгуулахын төлөө хичээн ажиллаж байна.Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын боомтын байгуулалтыг ахиулах, коксжих нүүрсний агуулах барьж, хил нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүний хэмжээ 20 гаруй сая тонн давав. Боомт болон бондтой логистикийн парк, боомтын боловсруулах паркийн үйл ажиллагааг бүрэн сайжруулж, боловсруулалт, өөрчлөлт хийх, Импортын нүүрсний нөөцийн боловсруулалтын хөрвөх хэмжээг 43.3%-иас 60% хүртэл нэмэгдүүлэв.Гадаад худалдааны нийт импорт, экспортын хэмжээ бүс нутгийг тэргүүлсээр байсан нь нийт худалдааны дөрөвний нэгээс илүү хувийг эзэлж байна.

Баяннуур хот нь ийм лбайгаль дэлхийнхээ буянаар үр тариа арвинтай, мал сүрэг өсөлттэй, хүн зон нь энх тунх,шинжлэх ухаан техник мэргэжлээр орон нутгаа хөгжүүлж байна.

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Солонго
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ