Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 12,000 мянга гаруй шинжилгээ хийхэд 714 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 13,494 болж байна. 714 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн.
- 630 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,174 болсон.
- 84 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,773 боллоо.