Өнөөдөр нийслэлд коронавирусын эсрэг дархлаажуулалтын 29 цэгээр зөвхөн хоёр дахь тунгийн тарилга хийгдэнэ. Учир нь эхний тунг хийх вакцины хүрэлцээ, нөөц дуусчээ. Хэвийн ажиллах дээрх цэгүүдээс бусад байршлуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх аж. Маргаашнаас эхлэх хатуу хөл хориогоор тусламж үйлчилгээ зохицуулан гаргах тушаалын хүрээнд Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллах юм байна.
Улаанбаатар хотод өчигдөр (2021.04.08) дархлаажуулалтын 75 цэгт 158 багийн 1295 ажилтан 32506 иргэнийг вакцинжуулсан байна. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 487408 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан талаар албаныхан мэдээлсэн юм.