Дорнод аймгийн Хэрлэнгээс Хавиргын боомт хүртэлх хатуу хучилттай автозамын тeндeрийг Төрийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчиж олгосон талаар автозамын компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Уг хатуу хучилттай автозамд дөрвөн багц төсөл байгаа бөгөөд дөрвөн тендер зарлахад дөрвүүлэнд нь БНХАУ-ын компани шалгарсан байна. Хамгийн гол нь тендерийг олгохдоо БНХАУ-ын компаниудад давуу байдал бий болгож, хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн хардаж байна гэв.
Автозамын компаниудын төлөөллүүд хэлэхдээ "Тендерийг тодорхойгүй хугацаагаар байнга хойшлуулдаг. Ингэхдээ БНХАУ-ын компаниудыг бэлтгэж байгаад оруулж ирээд тендерийг нь өгөөд явуулдаг. Дотоодын автозамын компаниуд чанартай зам хийж чадна. Бас тендерт хамгийн бага үнийн санал өгсөн ч шалгараагүй. Ийм буруу жишиг замын салбарт тогтоод байна. Уг нь Засгийн газар замын төсөлд үндэсний компаниудаа дэмжинж гэсэн. Гэвч яг гүйцэтгэж байгаа хүмүүс нь дандаа БНХАУ-ын компаниудыг тендерт шалгаруулдаг. Үүнийг эсэргүүцэж байна" гэлээ.