Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орлоо


Сонгинохайрхан дүүргийн 157,000 хүн амд үйлчлэх жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орлоо. Тус эмнэлэг нь нийт 200 ортой, 16,000 м.кв талбайтай бөгөөд эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

100 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй, жилд 150,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай шинэхэн эмнэлгийг Монгол Улсын Засгийн газар, АХБ хамтран нээж буй нь энэ юм. Шинэ эмнэлгийн хувьд орц, гарц, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалт болжээ. Ерөнхий сайдын зүгээс КОВИД 19-ийн халдвар тархсан хүнд цаг үед энэхүү эмнэлгийг нээж өгч байгаад  талархаж буйгаа илэрхийлсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ