"Оюу-толгой"-н далд уурхайн санхүүжилтын асуудлаар зөвшилцөлд хүрчээ


Туркойз Хилл, Рио Тинто групптэй “Оюу толгой”-н далд уурхайн санхүүжилтийн асуудлаар зөвшилцөлд хүрч, санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчилсэн байна. Далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад 2.3 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан юм. Уурхайн төлөвлөгөө, төслийн хугацаа, бэлэн мөнгөний урсгал зэргийг харгалзан энэ дүнг 1.4 сая хүртэл ам.доллар бууруулахаар болжээ. Мөн "Оюу толгой"-н одоогийн өрийг эргэж харан, дахин тодорхойлно. 
Үлдсэн санхүүжилтийн 500 сая ам.долларыг сонгосон, санхүүгийн байгууллагуудаас зээлэх шийдэлд хүрсэн аж. Мөн Рио Тинто групп 750 сая ам.долларын санхүүжилт татах нэмэлт үүрэг хүлээжээ. Талууд Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар 2020 оны Есдүгээр сард байгуулсан гэрээ хүчингүй болсон байна. Энэхүү санамж бичгийг "Оюу толгой" компани, Монгол Улсын Засгийн газар батламжлах ёстой.    

Эх сурвалж: gogo.mnскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ