Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замд Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах үүднээс 2.1 сая долларын хөрөнгө оруулалтаар зам засварын ажлын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ЗТХЯ-наас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зургадугаар сард зарлаж, уг тендерт “Үйлсийн зам” ХХК шалгаран есдүгээр сарын 15-ны өдрөөс зам засварын ажлын бэлтгэл ажлаа хангаж, аравдугаар сарын 02-ны өдрөөс гэрээ байгуулан ажил нь эхэлсэн байна.
Тухайн төслийн захиалагчаар ЗТХЯ, зөвлөхөөр “ICT SAIN CONSULTING” LLC, гүйцэтгэгчээр нь “Үйлсийн зам“ ХХК тухайн чиглэлийн зам засварын ажлыг 2023-2024 онд хийж гүйцэтгэнэ. Уг төслийн хүрээнд Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км замд дараах нэр төрлийн ажлууд хийгдэхээр тусгагджээ.
ЗТХЯ-тай байгуулсан гэрээний дагуу 2023 онд хийгдэх ажлууд:
1. Дархан самбараас Цагааннуурын тойрог хүртлэх замын эвдрэл ихтэй 2,2км замд, Цагааннуурын тойрог өнгөрөөд хар морьтын хөтөл хүртлэх замын эвдрэл ихтэй 1,55км замд, Хар морьтын хөтөлөөс Орхон жимс ногооны салдаг хүртэлх замын эвдрэл ихтэй хэсэг болох 1,4км замд, Жавхлант сумын салдаг уулзвар өнгөрөөд Ерөөгийн давааны зогсоол хүртлэх 8,0 км замд, Ерөөгийн төмөрбетон гүүр гараад Дулаанхааны 4 –н замын уулзвар хүртлэх замын их эвдрэлтэй хэсэг болох 0,7 км замд буюу нийт 13,9км замд замын хуучин хучилтыг хуулж, тэгшилгээ хийн шинээр асфальтбетон хучилт хийгдэнэ.
2. Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км замд 9512м2 нүхний эвдрэлийг /нийт замын бүх нүх бөглөгдөнө/ засварлах ажил мөн хийгдэхээр байна.
3. Хучилтанд үүссэн заадас гагнах ажил 56,930 метр урт
2024 онд хийгдэх ажлууд:
1. Ерөөгийн давааны 3,7км, Арангатын давааны 2,7км, Ундрагчийн тойрог тужийн нарсны 3,6км, Сүхбаатар самбараас хорооллын зам хүртлэх 8,0км, гурвалжингийн уулзвараас Алтанбулаг чиглэлд үхэрчийн амны карьерын харалдаа хүртлэх 4,0 км буюу нийт 22 км замд гадаргуун боловсруулалт буюу элэгдлийн үе хийгдэнэ.