Д.Амарбаясгалан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 49 хувьтай холбоотой хэргийн 330 орчим хавтаст хэрэгтэй шүүх сарын хугацаанд танилцана

Д.Амарбаясгалан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 49 хувьтай холбоотой хэргийн 330 орчим хавтаст хэрэгтэй шүүх сарын хугацаанд танилцана

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын нэхэмжлэлтэй шүүх рүү шилжсэн хэргүүдийн явцын мэдээллийг танилцуулсан байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Засгийн газрын нэхэмжлэлтэй томоохон хэргүүд Шүүхийн түвшинд очоод гацах, буцах байдал үргэлжилсэн хэвээр байна. Тиймээс энэ асуудалд ЗГХЭГ анхаарч ажиллах үүргийг Ерөнхий сайдаас өгсөн.  Засгийн газрыг төлөөлж шүүхэд итгэмжлэл авдаг нь ЗГХЭГ болон Хэрэг эрхлэх газрын дарга байдаг.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Цемент шохойн үйлдвэрийн хувьчлал зэрэг асуудлаар мэдээлэл хийсэн.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал анх 2017 онд үүсч төр иргэний хооронд маргаан үүсэх процесс явагдсан. 2022 оны 12 дугаар сард хэргийг прокурорт шилжүүлсэн байтал 2023 оны гуравдугаар сард тус хэргийн гол оролцогч Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарах хоригийг цуцлаад Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 14 хоног гадагш явах зөвшөөрөл олгосон байдаг. Үүнтэй холбоотойгоор Д.Эрдэнэбилэг өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй. ЗГХЭГ-аас шүүх прокурорын түвшинд асуудлыг удаа дараа тавьсны үндсэн дээр 3 тэрбум төгрөгийн барьцаатайгаар 14 хоног гадагш гарах шүүгчийн захирамжийг цуцалж, хилээр орж ирэхэд нь баривчлах шийдвэр анхан шатны шүүхээс гаргасан. Гэвч энэ хэргийн гол оролцогч Б.Эрдэнэбилэг байхгүй учраас цаашид Прокурорын байгууллага шүүхэд шилжүүлэх процесс нь үргэлжлэх боломжгүй болсон. Тиймээс Хэрэг эрхлэх газрыг төлөөлж байгаа өмгөөллийн баг бүрэлдэхүүнээ өргөтгөөд энэ асуудал дээр илүү Засгийн газар илүү анхаарал тавьж ажиллахгүй бол Монголын ард түмний өмнө шударга ёс тогтоох, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн асуудлыг үнэн мөнийг нь олох нь зөв гэж хандсан. Ингээд 22 оролцогчтой том хэргийг хоёр тусгаарлах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргаж шүүхэд хандсан. Монгол Улсад ирэхгүй байгаа этгээдийг хэргийг тусгаарлаж, бусад оролцогчийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээж авч, 330 орчим хавтаст хэрэгтэй сар орчим танилцаж, гэм буруугийн шүүх хурлыг зарлана гэсэн мэдээлэл ирсэн" гэв.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ