Харилцагчаа “Луйварддаг” ГОЛОМТ БАНК төрийн шийдвэрийг үл тоомсорлон “ДАРАМТАЛЖ” эхэллээ


Монгол улсын Засгийн газраас иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийг арилжааны банкууд зээлийн үндсэн болон хүүгийн өр төлбөрт суутган авахгүй байх чиглэлийг Монголбанкнаас хүргүүлсэн. Энэ доорх баримт бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн арилжааны банкуудад хүргүүлсэн албан бичиг. 
Гэтэл Голомт банк дээрх шийдвэрийг үл тоомсорлон 2021 оны 7-р сарын 1 хүртэл зээлийн болон хүүгийн төлбөрөө хойшуулах хүсэлт гаргасан иргэний данснаас Засгийн газрын олгосон 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийг харилцагчдаа мэдэгдэлгүйгээр зээлийн төлбөрт суутган авч эхэлсэн байна. 
Голомт банк цар тахалтай энэ хүнд хэцүү үед иргэдээ "луйвардаж” эхлэв бололтой
Тухайн иргэн 2020 оны 11-р сарын 18-ны өдөр гаргасан Монгол улсын Засгийн газрын хуралдааны шийдвэр болох "Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүй төлбөрийн чадварт нийцүүлэн хугацааг сунгана. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ” гэж шийдсэний дагуу өнгөрсөн оны 11-р сард зээлээ 2021 оны 7-р сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан байна. 
Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ээс хатуу хөл хориог анх тогтоосноос хойш гурав дахь удаагаа хөл хорио тогтоож байна. Энэ хугацаанд ААН, байгууллагын үйл ажиллагааг хумиснаас үүдэн иргэдийн орлого буурч, тасалдахад хүрч, банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон юм. Энэ байдлыг харгалзан үзэж Засгийн газар, төв банк арилжааны банкуудтай хэлцэл хийснээр зээлийг хойшлуулах боломжийг олгосон. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 10-наас хөл хорио тогтоож байгаатай холбоотойгоор Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлж, энэхүү дэмжлэгийг арилжааны банкууд зээлийн үндсэн болон хүүгийн өр төлбөрт суутган авахгүй байх чиглэлийг Монголбанкнаас  хүргүүлсэн. Дахиад ч хөл хориог сунгах асуудал яригдаж эхэлсэн. 
Гэтэл ийм хүнд үеийг бүх салбар хохирол багатайгаар даван туулах талаар арга хэмжээ авсаар байтал үргэлжийн ашгийн төлөө явдаг арилжааны банкууд иргэдээ "дарамталж” эхэллээ. Үүний бодит жишээ ГОЛОМТ БАНК.Харилцагч иргэн, ААН-ын харилцах данс руу дур мэдэн нэвтэрдэг, "Маф”-ын гар хөл болдог, харилцагчаа дарамталдаг гээд Голомт банкны ёсзүйгүй, эрээ цээргүй үйлдэл, баримтууд цахим орчинд ил бий. Цар тахалтай, халдварт өвчин дэгдсэн энэ үед Төр засаг ард түмэндээ дэм болдоггүй юм аа гэдэг дарамт болохгүй байх хүнлэг ёс Голомт банкинд алга. Манай редакцид ирсэн баримттай мэдээллийг энд нийтэллээ.Төр.мн
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ