Зам, тээврийн салбар 2023 онд бүх төрлийн тээврээр нийт 146.4 сая зорчигч тээвэрлэлээ.
Тодруулбал, автотээврээр 142.5 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.1 хувь, төмөр замаар 2 сая зорчигч, агаарын тээврээр 1.7 сая зорчигч тээвэрлэж өмнөх оноос 81.7 хувь, усан замаар 64.7 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 71 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна