Сар шинийн баярын өдрүүдэд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж, цас орсон үед зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, нуур, голын мөс цөмөрч болзошгүй тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад дараах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.
Үүнд:
- Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, баталгаатай авто замаар зорчих
- Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, жолоочийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийх,
- Орон нутгийн замд зорчихдоо цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.