Bloomberg: БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэл буурна

Bloomberg: БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэл буурна

 

Уул уурхайн томоохон бүс нутгууд нүүрс олборлолт, үйлдвэрлэлээ хязгаарлаж, хамгийн бохир чулуужсан түлшийг орлох цэвэр эрчим хүч рүү хөрөнгө оруулалтаа чиглүүлснээр Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн өсөлт удааширч байна.

2022 онд улсын БНХАУ-ын хэмжээнд цахилгаан эрчим хүчний тасалдал үүсэж, аж үйлдвэрийг доголдуулсны дараа нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үүнийг дагаад үнэ нь буурсан. Түүнчлэн, нүүрсний үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг хамгийн том дөрвөн нүүрсний төв нь орон нутгийн засаг захиргаанаас гаргасан жилийн төлөвлөгөөний дагуу өмнөх жилүүдийн амбицтай зорилтоо бууруулсан.

Bloomberg: БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэл буурна

Шилдэг нүүрс олборлогч Шанси муж өнгөрсөн жил 100 гаруй сая тонныг олборлосон бол  энэ жил жилийн олборлолтоо 57 сая тонн болгон бууруулжээ. Мөн 2023 онд тус улсын нүүрсний уурхайнуудын гарц шинэ дээд түвшинд буюу 4.7 тэрбум тонн хүрсэн байна. Хэдий тийм боловч энэ нь уул уурхайн осол нэмэгдэх, уурхайн компаниудын ашигт ажиллагаа буурах зэргээр сөрөг үр дагавар дагуулж байжээ. Энэ онд БНХАУ-ын нүүрсний гарцын өсөлт 1.4 хувь болж буурах магадлалтай  байгааг “Guosheng Securities” компани мэдээлжээ. Энэ нь 2017 оноос хойших доод үзүүлэлт болохоор байгаа аж. Түүнчлэн, БНХАУ нүүрсний олборлолт явуулж буй өргөн уудам газар нутагт нарны зай хураагуур байрлуулахаар төлөвлөсөн байна.

 Хятад 2030 он гэхэд цэвэр эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлэх стратегийн нэг хэсэг болгон цөлд дөрвөн мега бааз барих ажлыг түргэтгэхээ амласан.  Нөгөөтэйгөөр 2025 он гэхэд нүүрсний хэрэглээгээ дээд цэгт хүргээд түүнээс цааш бууруулах БНХАУ-ын зорилтын хугацаа ойртсоор байна.

Эх сурвалж: Bloomberg News

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ