Даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрчээ. Тодруулбал, Багануур авто зам АЗЗА ТӨХК-ийн хариуцан ажилладаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд том оврын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж, тус замын 88 дахь км-т эвдрэл, гэмтэл үүсгэсэн юм байна.
Даац хэтрэлтээс үүдэлтэй автозамын эвдрэл гэмтлийн улмаас тухайн хэсэгт осол аваар гарах цаашлаад иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл тулгардаг.
Иймд дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг анхааруулж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ