Хашааны шар өвсөө шатааснаар эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирох эрсдэлд орж байна

Хашааны шар өвсөө шатааснаар эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирох эрсдэлд орж байна

 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны долоо, гал түймрийн 37 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 165 иргэний эрүүл мэнд, амь нас, 11 тэрбум 665 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ. Он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 47 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Иргэд хашааны шар өвсөө шатааж байгаа нь эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирох эрсдэл, ой хээрийн түймрийн болзошгүй аюулыг дагуулж байна.

Иймд хуурайшилт ихтэй байгаа энэ үед ногоон бүсэд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэх нь гал түймрээс эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгө, ногоон бүсийг хамгаална.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ