Л.Мөнхбаясгалан: "Хавдар-2" төслийг нэг жилээр хүлээвэл 4000 гаруй иргэнийхээ амь насаар хүлээнэ

Л.Мөнхбаясгалан: "Хавдар-2" төслийг нэг жилээр хүлээвэл 4000 гаруй иргэнийхээ амь насаар хүлээнэ

 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2025 оны төсөвт ХСҮТ эмнэлэгт ямар ч төсөв тавигдаагүй. Энэ эмнэлгийн барилгын зураг төслийг 3 тэрбум төгрөгөөр Бодь групп хийхээр болсон. Зураг нь бүрэн гараагүй учраас 2025 оны улсын төсөвт нэг ч төгрөг тавигдаагүй.

Жил бүр монголд 7244 хүн хавдрын өвчнөөр өвчилдөг. Үүнээс 4556 хүн нь нас бардаг. Хэрвээ бид Хавдар-2 төслийг нэг жилээр хүлээх юм бол 4000 гаруй иргэнийхээ амь насаар дахин нэг жил бид хүлээх нь. Тэгэхээр энэ төслийг огт хүлээлгэж болохгүй. Мөнгийг нь тавиад явуулах хэрэгтэй байна.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ