Тэтгэвэр 6 хувиар нэмэгдэж, доод хэмжээ 572,400 төгрөг боллоо

Тэтгэвэр 6 хувиар нэмэгдэж, доод хэмжээ 572,400 төгрөг боллоо

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. 

Хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 505 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр 6 хувиар нэмэгдэж байна. 

Ингэснээр хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэврийн доод хэмжээ 572.400 төгрөг, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг, дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг болон нэмэгдэж байна. 

Засгийн газраас 2025 оны төсөвт тэтгэврийн нэмэгдэлд 297 тэрбум төгрөг төсөвлөсөн ба энэ онд Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас 5.3 их наяд төгрөгийг тэтгэвэрт олгохоор тусгажээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ