Дарханы зам 2022 оны аравдугаар сард дуусна


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УБ-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлын явцтай танилцлаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулгадаа "АХБ-ны өмнөх гүйцэтгэгч Хятадын компани гэрээгээ цуцалсан. Одоогоор тендер дахин зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулж байгаагаас үүдэж ажил удаашрах төлөвтэй. Энэ оны долоодугаар сарын 1-н гэхэд эхний хучилт дуусчихна. Гаднаас  ажиллах хүчний баг ирээд гүйцэж байна. Тавдугаар багц замыг 35 км, дөрөвдүгээр багцыг 45 км юм тус тус хийхээр байна. Замын ажил 2022 оны аравдугаар сарын сүүлээр бэлэн болохоор төлөвтэй байна" гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ багц замыг хийхээс илүүтэй одоогоор эхлүүлээд байгаа замаа нэн даруй дуусгахыг үүрэг болголоо. Тэрээр "Хугацаа явах тусам зардал, хүн хүчний шаардлага нэмэгдэнэ, чанарын асуудал үүснэ. Олон нийт ч энэ замын асуудалд бухимдалтай байна. Тиймээс долоо хоног бүрийн Засгийн газрын хурлаар явцыг танилцуулж байхыг холбогдох албаныханд даалгалаа.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ