Энэ жилийн арваннэгдүгээр сард АНУ-ын Конгрессын завсрын сонгууль явагдана. Сонгуулиар Конгрессын бүрэн эрхт хугацаа нь дуусаж буй нэр дэвшигчид суудлынхаа төлөө өрсөлдөх юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ Бүгд найрамдах намынхан тэр сонгуульд ялалт байгуулахгүй бол Ардчилсан намыхан өөрийг нь татан буулгана гэжээ.
Тэр Вашингтон хотод цугласан намынхаа гишүүдийн өмнө “Та нар завсрын сонгуульд ялах хэрэгтэй. Ялахгүй бол намайг татан буулгах шалтгаан олчихно. Намайг огцруулна” гэж хэлсэн байна. Одоогийн байдлаар Бүгд найрамдах нам Конгрессын дээд, доод танхимыг цөөн тооны суудлаар Ардчилсан намыг илүүрхэж байгаа юм. Ийм учир засврын сонгуульд ялах нь Трампын хувьд чухал. Бүгд найрамдах намын гишүүд санал зөрөлдөөнөө хойш тавьж америкчуудад өөрийнх нь бодлогыг сурталчлахыг Трамп уриалсан байна.
Эх сурвалж: Reuters


























