Ираны албан тушаалтан АНУ цохилт өгвөл Ойрх дорнодод байгаа цэргийн баазуудад нь халдана гэж анхааруулжээ. Үүний дараа АНУ тус бүс нутаг дахь зарим баазаасаа хэсэг цэргүүдээ татсан байна. Иранд Исламын дэглэм тогтсоноос хойш үзэгдээгүй томоохон эсэргүүцлийн жагсаал, үймээн самуун дэгдээд байгаа. Уг үймээнийг дарах гэж оролдохын хажуугаар АНУ цохилт өгөхөөс сэргийлэхийн төлөө Иран ажиллаж байна.
Европын холбооны хоёр албан тушаалтан хэлэхдээ, АНУ Иранд цэргийн хүчнээр хөндлөнгөөс оролцох магадлалтай байна гэжээ. Тэдний нэг нь ирэх 24 цагийн дотор Иранд цохилт өгч магадгүй хэмээсэн юм. Израилын албан тушаалтан хэлэхдээ, Трамп хөндлөнгөөс оролцох шийдвэрээ гаргасан гэжээ. Гэхдээ ажиллагааны цар хүрээ эсвэл он сарын талаар мэдээлэл өгөөгүй юм.
Үймээн самуун, жагсаалын улмаас олон зуун хүн амь үрэгдээд байна. Ираны албан тушаалтан хэлснээр 2 мянган хүн нас баржээ. Харин хүний эрхийн байгууллагууд нас барсан хүний тоо 2.6 мянга давсан гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

























