"12-17 насны хүүхдүүдийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө вакцинжуулахаар төлөвлөж байна"


Зарим судлаач хүүхдүүдэд вакцин хийхгүй бол хичээлийн жил эхлэх үед халдварын тархалтыг дахин алдах магадлалтайг хэлээд буй. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдэд вакцин хийх талаарх судалгааг эхлүүлэхийг уриалж Pfizer, Moderna зэрэг компанийн үйлдвэрлэсэн вакцинуудыг хүүхдүүдэд хийхэд амжилттай үр дүн гаргаж байгааг мэдээлж байв. Тэгвэл энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан-гаас тодрууллаа.

Тэрээр "Улсын нийт иргэний 60 хувь нь вакцинд хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно хэмээх шинжлэх ухааны тайлбар бий. Манай улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд байна. Хэдийгээр насанд хүрсэн иргэдээ вакцинд бүрэн хамруулсан ч тодорхой насны бүлэг буюу 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулж байж улс даяараа сүргийн дархлаа тогтох тооцоолол гарсан. Үүнд үндэслэж ДЭМБ бүртгэсэн, хүүхдэд хэрэглэж болох вакцинуудыг судалж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөн Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайд оролцсон Ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ