Дархан-Уул аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлийг сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцууллаа. Дархан хотыг 2035 он хүртэлх хөгжлийн хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нэг асуудал нь 2030 он гэхэд хүн амын 80 гаруй хувийг орон сууцжуулах зорилт дэвшүүлсэн явдал юм. Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд барих нэг дэд төсөл нь "Залуус хороолол" аж.
Нийт 11.6 га талбайд барихаар тусгагдсан. Урьдчилсан байдлаар 9 давхар 18 орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыгхоёрбайршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 автомашины зогсоол,ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцжээ.
Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дээрх ажилд Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Түүнчлэн хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100,000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2,524 өрхийн 8,500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж.