
Маргаашаас эхлээд зарим үйлчилгээг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээхээр болсон талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачдын санлыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлах үйл ажиллагааг маргаашаас авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал,
- Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
- Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
- Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/
- Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нэхээр боллоо.