Тэгээс есөн насны хүүхдүүдийн дунд Ковид19-ийн өвчлөл өндөр байгааг онцоллоо






Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй хүн ам буюу хүүхдүүдийн дунд халдвар гарч байгаа тул эрсдэлтэй газраар явуулахгүй байхыг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг анхаарууллаа.  

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 47,548 тохиолдлын 20 гаруй хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Одоогоор коронавирусийн халдвараар өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр ангилбал 5-9 насны хүүхдүүд хамгийн их өвчилжээ.

Тодруулбал, халдвар авсан хүүхдүүдийн:
  • 22 хувь буюу 0-4 насны 2,230 хүүхэд,
  • 32 хувь буюу 5-9 насны 3,231 хүүхэд,
  • 31 хувь буюу 10-14 насны 3,105 хүүхэд,
  • 14.3 хувь буюу 15-17 насны 1,432 хүүхэд байгаа юм.
Хүүхдүүдийн дунд халдвар гарч байгаа тул аль болох эрсдэлт орчинд явуулахгүй байж, хүн хоорондын зайг баримтлуулахгүйгээр тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг анхааруулж байна" гэв.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ