"Эрдэнэт" ХХК цахилгаан, дулааны төлбөрт өгөх үүрэг хүлээсэн 650 тэрбум төгрөгийн 71 хувийг барагдуулаад байна


"Эрдэнэт" үйлдвэр цар тахлын үеийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын бүх ААН, иргэдийн дулаан, цахилгааны үнийг төлөх ачааг үүрсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард иргэдийн тог, цахилгааны мөнгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ даах болсноор өнөөдрийн байдлаар 650 тэрбум төгрөгөөс 464 тэрбум төгрөгийг буюу 71%-ийг төлөөд байна. 

Үүнийг хийж чадаагүй бол хамгийн багадаа 95 мянган ажлын байр, хамгийн ихдээ 260 мянган ажлын байр устаж үгүй болох байсан тухай албаныхан хэлж байна. 

“Эрдэнэт” үйлдвэр 2020 онд үйлдвэрлэл үйлчилгээ, эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшний төлөвлөгөөг 100 хувиас дээш биелүүлжээ. Цар тахлын хүнд үе эхэлсэн 2019 онд 32,2 сая тн, 2020 онд 32,5 сая тн хүдэр боловсруулж суурилагдсан хүчин чадлаа бүрэн эзэмшсэнээ баталгаажуулсан нь бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Эндээс 961,8 тэрбум, 2020 онд 1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан юм.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ