Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр дулаан байх төлөв гарсан болохыг ЦУОШГ-аас мэдээллээ.
5 сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Тавдугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.
Тавдугаар сарын 16-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар