Ирэх бямба гарагаас орон нутаг руу зорчуулах журам


2021 оны тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхийг УОК-оос зарласан. Үүнтэй холбоотойгоор хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байна.

Уг журамд:
  • Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон баримтыг үндэслэн явуулна, 
  • 0-3 насны хүүхдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй,
  • Эцэг эх асран хамгаалагч нь PCR шинжилгээнд хамрагдаж сөрөг хариутай гарсан бол гэр бүлтэйгээ хамт зорчиж байгаа 0-15 насны хүүхэд,
  • Коронавируст халдвар бүртгэгдээгүй орон нутгаас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумжийг үндэслэн нэвтрүүлэх,
  • Орон нутаг руу зорчихдоо иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явахыг дурджээ.

Орон нутаг руу зорчуулах түр журам








скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ