Цар тахал хяналтаас гарчихлаа, Цагаанхаданд халдвар илэрвэл юу болох вэ



Цар тахал хяналтаас гарчихлаа. Нийслэлд хумиж барьж тогтоож чадаагүй коронавирусийн халдвар аймгуудын хаалгыг тогшиж "зочин" болж очлоо.
Тухайлбал, Төв, Завхан аймгуудад халдвар гарч албан ёсоор бүртгэгдсэн бол өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Оюутолгойд халдварын тохиолдол бүртгэгдэж, өнөө орой түргэн авч эхэлж, шуурхай хуралдаан зарлаж хөл хөдөлгөөн тогтоосон байна. 

Тодруулбал, Оюутолгойд халдварын тохиолдол гарч, хөл хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тодруулбал, Оюутолгойн ажилтнуудаас шинжилгээ авахаар очсон Сосмедика эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн байна. Тухайн ажилтнууд халдвар хамгааллын дэглам баримталж байсан ч Оюутолгойд ийнхүү хөдөлгөөн хязгаарлажээ. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж, сахилга баттай байсан энэ газарт гарчихлаа.

Энд гарсан байхад хажууханд буюу хаяанд нь байгаа Цагаанхаданд "халдаж" гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Хэрвээ энэ суурьшлын бүсэд халдвар гарвал яах вэ. Уг халдвар түймэр шиг дэгдэж байгааг түмэн олон харж байгаа. Маш замбараагүй нөхцөл байдалд богино болон уртын тээвэрт явж байгаа жолооч нараас халдвар илэрвэл дуусах нь тэр.

Нохойн дуу холуур байна даа гэж амар тайван байсан жолооч нар мэдээж айж сандралдаж байгаа. Жолооч нар айх нь аргагүй. Муу амлаж, мууг зөгнөж байгаа юм биш. Хэрвээ халдвар Цагаанхаданд гарах юм бол бүх юм хаагдаж, хөл хорио тогтооно. Хятадын тал хилээ шууд хаана. Монгол Улсын Эдийн засаг ч зогсоно. Тиймээс хариуцлага алдахгүй тулд одоо сонор сэрэмжтэй байх цаг ирчихлээ жолооч нараа.

Хариуцлагатай сахилга баттай байя. Түүнээс гадна уртын болон богины тээвэрлэлтээ салгаж, дэг журамтай дэс дараалалттай тээвэрлэлт хийх хэрэгтэй болжээ. Гайтай халдвар хаяанд тулаад ирчихлээ. Хариуцлага, хувь хүний ухамсар сахилга бат байдал чухал юм шүү.

Хэт назгайрал тайвшрал л коронавирус шургах шалтгаан болчихоод байгааг бид харж байна. Уул уурхайн ажилчид болон жолооч нар олон хоног амраад ажилдаа ирж очдог. Хэрэв хэн нэгэн нь амралтаа дуусгаад очихдоо өөрөө ч мэдэлгүй вирус тээгээд очвол тэнд байгаа 8000 гаруй жолооч, уурхайчид хэн нь ч л гэсэн цалин болон олон хоногийн халдвар хамгааллын дэглэмээс өгсүүлээд яах ч аргагүй нөхцөл байдалтай нүүр тулна.

Бүр цаашлаад улсаа тэжээх нүүрсийг минь урд хөрш “вирус”-тэй гээд голоод авахгүйд хүрвэл бид бүгдээрээ, Монголоороо маш хүнд байдалд орно. Эрсдэл маш ойрхон байна.

Энэ мэт эрсдэлийг тооцоолж Цагаанхаданд явж байгаа нүүрс тээврийн жолооч нарыг нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна, Өмнөговь аймгийн удирдлагууд, аймгийн онцгой комиссынхоон. Цаашлаад УОК ч үүнийг анхааралдаа аваасай билээ. 



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ