УБТЗ-ын нийт ажилтны 98 хувь вакцинжуулалтад хамрагджээ



Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн байдлыг хангахын тулд коронавирусын халдвараас  урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН төмөр замчдыг вакцинжуулалтад хамруулах ажлыг УОК, ЭМЯ-тай хамтран эрчимтэй зохион байгуулж байна.

Энэ  ажлын хүрээнд төвийн хэсэглэлийн төмөр замчдаас гадна шугам зам дагуух өртөө, зөрлөг, зангилаадын төмөр замчдыг вакцинд бүрэн хамруулахын тулд хойд болон урд чиглэл тус бүрд /Сүхбаатар-Улаанбаатар, Замын-Үүд-Улаанбаатар/ тусгай галт тэрэг бүхий дархлаажуулалтын  явуулын  баг ажиллуулжээ.

Энэ сарын 15-ны байдлаар УБТЗ-ын 15883 ажилтан буюу нийт төмөр замчдын 98 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна. Үлдсэн цөөн хүмүүс нь вакцинд хамрагдах боломжгүй эсрэг заалттай хүмүүс байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ