Оюутолгойд халдвар гарсны улмаас экспортын баяжмал тээвэрлэлтээ зогсоожээ


Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанид коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, тус компанид шинжилгээ авахаар очсон эмч нарын нэгнээс халдвар илэрсэн байна. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн газар хөл хорио тогтоосон байдалтай байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Оюутолгойд коронавирусийн нэг тохиолдол илэрч батлагдсантай холбоотойгоор аймгийн Онцгой байдлын хэлтсийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар танилцуулав.

Батлагдсан тохиолдолтой холбоотойгоор Оюутолгойн шуурхай штабыг идэвхжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд тус компанийн кэмпт одоогоор халдварын ойрын хавьтал болох нийт 126 иргэнийг тусгаарлан шинжилгээ аван ажиллаж байна.

Уурхайн ажилчдаас писиар шинжилгээ авч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 323 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.

Мөн 200 гаруй ажилтны хариуг Гашуунсухайтад байрлах шинжилгээний цэгт хүргүүлж шинжилгээ хийхэд сөрөг гарчээ.

Аймгийн Онцгой комиссоос өнөөдөр буюу энэ сарын 16-наас эхэлж ирэх долоо хоног хүртэл танхмын болон цэцэрлэгийн сургалтыг хориглож зогсоосон байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор халдварыг тархаахгүй байх, халдварыг хяналтандаа байлгах зорилгоор зарим нэг хязгаарлалтыг хийжээ. Тодруулбал, төрийн байгууллагын баяр ёслол, хурал цуглаан, хүлээн авалт цайллага, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарласан.

Төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд ажлын тусгай горимд шилжих, мөн байгууллагын халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, 0-10 насны хүүхэдтэй төрийн алба хаагч нар цахимаар ажиллах зэрэг арга хэмжээнүүдийг аван ажиллаж эхэлсэн байна.

Ийнхүү Оюутолгойд халдвар гарсны улмаас тус компани баяжмал тээвэрлэлтээ зогсоосон байна.

Түүнчлэн Хятад руу өдөрт 100-200 орчим нүүрс тээвэрлэлт хийж гаргахаар болжээ. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг маш сайн ягштал баримтлахыг манай талаар шаардаж шахаж эхэлсэн байна.

Оюутолгойд халдвар гарч, хэдий хяналтандаа авсан байгаа ч хаяа дэрлэх Цагаанхад суурьшлын бүсэд халдвар гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс хаа хаанаа, хэн хэн нь хариуцлагатай байхаас гадна, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихаас гадна, нүүрс тээвэрлэлтийг шинэ горимд оруулж, урт болон богины тээвэрлэлтийг тусгаарлах шаардлага тулгарч байна. Урт болон богины тээвэрлэлтээ тусгаарлаж байж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь зөв болов уу.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ