Гадаадаас ирэх монгол иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй


Монгол Улсын иргэд гадаадаас ирэх монгол иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй. Түүнчлэн гадаадаас ирэхдээ вакцины хос тунгаа хийлгээд 14 хоносон иргэдийг тусгаарлахгүй гэж  Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэв.

Тэрбээр “Вакцин хийлгэсэн гэрчилгээг гадаад улс хүлээн зөвшөөрч, нэвтрүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яам хэлэлцээр хийж байна. Гадаадад зорчих хүсэлтэй иргэд шууд явахаас өмнө зорчих гэж байгаа улсынхаа тавьж буй шаардлагыг судлах хэрэгтэй. Хэрэв тухайн улс нь вакцины гэрчилгээ шаардлагатай гэвэл Монгол Улс монгол, англи хэл дээр хэвлээд гаргах боломжтой. Мөн тухайн улс орнууд  гадаадаас ирж байгаа хүмүүсээс вакцин хийлгэсэн ч шинжилгээ авч байгаа. Одоогоор аль нэг улс тийм вакцин хийлгэсэн хүнийг, ер нь вакцин хийлгэсэн хүмүүсийг нэвтрүүлнэ гэсэн тодорхой шийдвэр, мэдээлэл огт гараагүй байна.

Ихэнх улс орнууд гадаадаас ирж байгаа иргэдийг шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж, тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа учраас иргэд явах гэж байгаа улсынхаа шаардлагуудыг сайн судлах шаардлагатай байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсад гадаадаас ирж байгаа бүх хүн вакцинд хамрагдаагүй, вакцины I тундаа хамрагдсан бол тусгаарлагдана. Харин II тундаа хамрагдаад  14 хоносон бол тусгаарлагдахгүй” гэсэн тайлбарыг өглөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ