"Гашуунсухайт авто зам" ХХК-ийнхан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай замд 30 хоногт 300 гаруй мянган метр урт гагнаас хийжээ.
Тус компани энэ онд автозамд үүссэн ан цав, заадсыг битумээр гагнахаар төлөвлөсний дагуу дээрх чиглэлийн 239 км хатуу хучилттай автозамд гагнаас хийхээр төлөвлөөд байгаа. Ажил гүйцэтгэх хугацаанд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим бага байсан нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангахад таатай нөлөөлж, богино хугацаанд хийх боломж олгожээ.