Дараах журмаар орон нутагт зорчино


“Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”ыг шинэчлэн баталлаа. Энэ журам ньтавдугаар сарын 22-ноос хэрэгжиж, хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ.

Үүнд:
  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,
  • Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа,
  • Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэ журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсвэлантигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрө хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,
  • Иргэний үнэмлэх,хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,
  • 0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй. Шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэн, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.
  • Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.
  • оронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ