Чингис хот-Бэрх чиглэлийн автозамын явц 50 хувьд хүрчээ


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа автозам, тэр дундаа Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай автозамын ажлын явцтай албаныхан танилцжээ. Эхний 20 км автозамыг “Наранбулаг-Хан” компани 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдсэн 50 км замыг ирэх онд хүлээлгэж өгөх бөгөөд явц 50 хувьтай байна.

Чингис хот-Бэрхийг хатуу хучилттай замаар холбохоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан юм.

Засгийн газар хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбохыг зорьж байгаа. Аялал жуулчлалын энэ зам Ульхан боомтоор дамжин ОХУ-руу шууд гарах гарц болж буйгаараа олон улсын автозам болно. Цаашид Хавирга, Ульханы боомтыг холбовол бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна бүс нутгийн нийгэм, эдийн засагт үр ашгаа өгнө гэж тооцоолж буй юм.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ