УОК-оос энэ сарын 22-ноос орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн. Гэвч Өмнөговь, Дорноговь аймгаас бусад орон нутагт зорчуулахаар зөвшөөрч буй юм.
Тодруулбал, энэ сарын 22-ноос ирэх сарын 15-ныг дуустал тус хоёр аймагт хөдөлгөөн хязгаарлалт үргэлжилнэ. З
өвхөн уул уурхай, зам барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэд УОК-ын Шуурхай штабаас зөвшөөрөл авна.
Харин хүндэтгэн үзэх шалтгаан буюу эмнэлгийн тусламж авах, буяны ажилд оролцох, оршин суух хаягтаа очих, буцах, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа материал, өвс, малын тэжээл тээвэрлэх хөдөлгөөний зөвшөөрлийг Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой комисс олгох аж.