Дүнжингаравын төмөр замын гармын их засварыг хөдөлгөөн түр хязгаарлаж гүйцэтгэнэ

Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэлх төмөр замын гармын их засварын ажил хуваарийн дагуу үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, төмөр замын 407 км, Дүнжингаравын төмөр замын гармын их засварын ажлыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 05 дугаар сарын 22-ны өдрийн 08:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хааж гүйцэтгэнэ.

Хөдөлгөөний эрчим багатай цаг үеийг тааруулж дээрх ажлыг зохион байгуулж байгаа тул та бүхэн явах чиглэлээ урьдчилан зөв тооцоолох, хурдаа зөв тохируулах, ялангуяа албан бус замаар явахгүй байхыг анхааруулжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ