Гаалийн байцаагчдын хууль бус үйлдэл болон С зөвшөөрлийн асуудлыг шалгуулахаар АТГ-т хандлаа


Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс
АТГ-ын дарга З.Дашдаваад мэдээлэл хүргүүллээ.

Тодруулбал, Цагаанхаданд үйл ажиллагаа эрхэлж байгаа гаалийн байцаагчид болон Автотээврийн үндэсний төвийн байцаагчид хүнд сурталтай, эрх дархтай. Энэ хэрээр гаалийн болон авто тээврийн байцаагч нарын ашиг сонирхлын зөрчилд холбогдсон хээл хахууль ил цагаандаа гараад байна. Энэ асуудлаар цагдаа, мэргэжлийн хяналтынханд мэдэгдсэн ч дорвитой арга хэмжээ авдаггүй.

Мөн гаалийн нэг байцаагч 4-5 машин нүүрс тээвэрт явуулдаг гэх мэдээлэл байна. Түүнчлэн Авто тээврийн үндэсний төвөөс жолооч нарт гаргадаг олон хүнд суртлын нэг С зөвшөөрөл нь улиралд нэг удаа олгох үйл явц байдаг. Энэхүү С зөвшөөрлийн үндсэн үнэ 15 мянган төгрөг хэдий ч, АТҮТ-өөс Цагаанхаданд байгаа жолооч 150.000-200.000 төгрөг болгон үнийг нь нэмэгдүүлж дамлаж зардаг байна. Тиймээс эдгээр асуудлыг анхааралдаа авч шалгаж өгөхийг хүсчээ.



.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ