Сангийн сайд Б.Жавхлан Цагаанхаданд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөлтэй уулзлаа


Сангийн сайд Б.Жавхлан Гашуунсухайт болон Цагаанхаданд очиж ажиллажээ. Энэ талаараа тэрбээр "Цагаанхадан дахь гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтаар аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд вакцинд яаралтай хамрагдах, Цагаанхад бүсийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт холбох ажил удааширч байгааг шийдвэрлэх, боомт дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж, нэгдсэн зохион байгуулалтад орох, нүүрсний тээврийн үйл ажиллагаа, авто зам дээрх дараалал зэрэг тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо" гэжээ.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ