Хилийн таталт багасч өдөрт 30 машин оруулж байгааг тээвэрчид эсэргүүцэж суулт хийж эхэллээ


Гашуунсухайт чиглэлд богины тээвэрлэлтэд явдаг жолооч тээвэрчид өнөөдрөөс эхэлж суулт хийж эхэллээ. Тэд Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар болон Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Н.Наранбаатар, мөн аймгийн Засаг дарга Сэддорж нараас нүүрс тээврийг гацаанаас гаргаж өгөхийг, Чойрын тээврийг нээж өгөхийг шаардаж байна.
Тодруулбал, гурван хоног зогсож байгаа жолооч нар ч байгаа аж. Оюутолгойд халдвар гарснаас хойш хилийн таталт багасаж бараг зогссон байна. Өдөрт 50 машин урагшаа хил руу гаргаж байсан бол өнөөдөр 30 машин татаж авч байна. Энэ байдал үргэлжлэх юм бол хилийг хаалгах арга хэмжээг авахуулна гэдгийг тээвэрчид хэлж байна. 
Тээвэрчдийн хэлж буйгаар "Богины рейсэнд явж байгаа жолооч нарын татан авалт Хятадын талаас багассан байна. Шалтгаан гэвэл ковидтой холбоотой гэх. Жолооч нарыг вакцинд шат дараалалтай хамруулах болсонтой холбоотой байх шиг. Маш бага татан авалт нь тээвэрчдэд асуудал чирэгдэл үүсэж байна. Жолооч нар кабиндаа олон хоногоор машинаа сахиж байна. Урагшаа нүүрс тээвэрлэх ямар боломжгүй болоод байна. Мөн С зөвшөөрлийн хугацаа дуусах гээд. Богины оочерт байгаа тээвэрчид бухимдалтай байна. Ийнхүү богины тээвэрт цөөхөн татан авалт авах шаардлага байгаа эсэхийг холбогдох албаныхан шалгаж үзэж харж, даруй асуудлыг шийдвэрлэж өгмөөр байна. 
Дээрээс хариу өгөөч. Тээвэрчдийн зөвлөлөөр дамжуулж, ямар арга хэмжээ авах юм бэ. Эсвэл тээвэрчдийг парклаад үйл ажиллагааг нь зогсоогоод буцаалт хий. Нэг бол хилийн татан авалтыг нэмэгдүүлж сайжруулахыг хил гаалийнхан болон автотээврийн үндэсний төвөөс шаардаж, шаардлага хүргүүлж байна" гэлээ. 
Эхний ээлжинд зөвшилд хүрч чадахгүй бол хил рүү машин оруулахгүй шороон замыг хааж, өлсгөлөн зарлана гэдгээ хэллээ. Энэ олон мянган машинтай жолооч нар хүнд нөхцөлд байдалд ороод байгаа учир ийнхүү эсэргүүцэл илэрхийлж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ хэлж байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ