Г.Баянмөнх: Тээвэрчид Н.Амарзаяатай уулзах гээд 3 өдөр 2 шөнө хүлээж байна



Гашуунсухайт боомтын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа тус боомтын нөхцөл байдлыг сайжруулахаар очсон ч одоог хүртэл байдал улам дордсоор байна. Үүссэн нөхцөл байдлаас үүдэж цар тахлын нөлөөнд өртсөн экспортын үйл ажиллагаанд оролцогч ААН, компаниуд Засгийн газарт шаардлага хүргүүллээ.  
Гашуунсухайт боомтын тээвэрчин  Г.Баянмөнх: Боомтууд дээр үүсээд буй асуудлууд хүндэрсээр байна. Нэн тэргүүнд экспортын тээвэртэй холбоотой шинжилгээ зөрүүтэй гарч байгаа. Монголд шинжилгээ өгөхөд сөрөг гэж гарсан бол Хятадад шинжилгээ өгөхөд эерэг гэж гараад байна. Энэ асуудлаас болж бидэнд хардалт үүсч байгаа юм.  Хятад тээвэрчид Монголын тээвэрчдийг ажилгүй болгоод өөрсдөө  эзэн суух гээд байна уу? Ийм учраас боомт дээр үүссэн бөмбөлөгний тогтолцоогоо ил болго.
Жолооч нарыг 14 хоног 40, 40-өөр нь тусгаарлаж байгаа.14 хоног тусгаарлагдаад одоо хүртэл тээврээ хийж чадаагүй 53 хоносон тээвэрчин байна. Зарим нь 7 хоногт 2 удаа тээврээ хийж байна. Тэдгээр жолоочдоос нэг нь л эерэг гарвал бусад бүх тээвэрчдийг тээвэр хийлгүүлдэггүй.  Энэ бол маш шударга бус зүйл.
Тээвэрчдийн төлөөлөл санал хүсэлтээ Гашуунсухайт боомтын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяад хүргүүлэхээр Цагаан хадны 3-р постын ард очоод 3 өдөр 2 шөнө болж байна. Тээвэрчидтэй огт уулзалгүй, хүлээлгээд өдийг хүрлээ. Н.Амарзаяа төлөөлөгч нэг бол тээвэрчдийн төлөөлөлтэй уулз, эсвэл огцор.
Энэ асуудлын цаана Хятадын асар том бодлого байж магадгүй гэж бид хардаж байна. Хэрвээ Монголын 25000 тээвэрчид ажилгүй болж, Хятад тээвэрчид орж ирвэл Монгол тээвэрчид бид хатуу тэмцэнэ. Монгол хүн Монгол нутагтаа эзэн нь байх ёстой гэлээ. 
Ийнхүү тээвэрчдийн зүгээс боомтууд дээр үүсээд буй бөмбөлөгний тогтолцоог шилэн болгож, бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяаг хариуцлагаа үүрч, асуудлыг шийдвэрлэхийг хүслээ.

https://tsahiur.mn/n/s/4609
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ