Нүүрс тээврийн жолооч машиндаа нас барсан хэргийг шалгаж байна

Нүүрс тээврийн жолооч машиндаа нас барсан хэргийг шалгаж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн уурхайгаас БНХАУ-руу хил гарахаар ээлжээ хүлээж байсан “Говийн нар” компанийн нүүрс тээврийн жолооч машиныхаа кабинд нас барсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр 13.00 цагийн үед гарсан байна.
Хилээр нэвтрэх нүүрс тээврийн жолооч нарт квот тогтоосноос хойш жолооч нар олон хоногоор дугаарлаж, машиндаа амьдрахаас өөр аргагүй нөхцөл үүсээд байгаа юм. Өчигдөр МАК-аас дугаарласан жолооч нарыг тусгаарлах байр руу зөөх гэж байх үед уг харамсалтай хэрэг болжээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг хамгаалалтад авч, шалгаж байгаа аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ