Есдүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Шивээхүрэн боомтод ажилладаг нүүрс тээврийн жолооч автомашиндаа нас барсан гэх хэрэг гарчээ.
Тодруулбал, есдүгээр сарын 14 буюу өчигдөр 13 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн уурхайгаас БНХАУ-руу хил гарахаар ээлжээ хүлээж байсан “Говийн нар” компанийн нүүрс тээврийн жолооч машиныхаа кабинд нас барсан байна.
Хилээр нэвтрэх нүүрс тээврийн жолооч нарт квот тогтоосноос хойш 100 гаруй жолооч олон хоногоор оочирлож машиныхаа кабинд хонож байжээ. Өчигдөр МАК-аас дугаарласан жолооч нарыг тусгаарлах байранд аваачихаар автобус ирэх зуурт уг харамсалтай хэрэг болсон аж.
Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.