Чингэлэг тээврийн терминалын тээврийн үйл ажиллагааг Төр, хувийн хэвшлийн компаниуд хариуцахаар боллоо.
Гашуунсухайт боомт дахь чингэлэг тээврийн терминалыг “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан юм.
“Гашуунсухайт боомт дахь чингэлэг тээврийн терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардлыг хамтран санхүүжүүлэх гэрээ”-г талууд байгуулж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардал болон төслийн үйл ажиллагааг дээрх компаниуд хариуцан ажиллахаар болж байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg Tv