УИХ-ын чуулганы баасан гараг (2021.10.08)-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. Мэдээлллийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ жилийн нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө тасалдаж байна. Сүүлийн 3 сарын хугцааанд 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байгаа юу. Үүн дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ. Хоёрдугаарт жолооч нарын шинжилгээний асуудал үүсэж байна. Энд сөрөг гардаг мөртлөө Хятадын талд очихоор эерэг гарч байгаа нь ямар учиртай юм вэ. Баахан мухар төмөр замтай боллоо. Баригдаж байгаа төмөр замууд ашиглалтад орох вэ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Хилийн зурвас дээр контейнер байгуулсан, туршилт амжилттай болсон. Хятадын талтай яриа хэлэлцээ хийгдэж байна. "China Energy" компанитай өнөөдөр гурав дахь удаагаа уулзсан. Мэдээллийн дараа "Энержи Ресурс" мэдээлэл бидэнд хийх байх.
Халдвар хамгааллын дэглэм алдагдаж, Гашуунсухайт болон Цагаан хад боомтод халдвар идэвхжсэн. Хятадын тал үүн дээр бас анхаарч байгаа. Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан. Тоног төхөөрөмжийн хувьд адилхан байна.
https://erennews.mn/article/50131