"Ковидын хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ хуулийг сунгах ямар нэг төлөвлөгөө хийгдээгүй, 2022 оны төсөвт тусгагдаагүй" гэж Сангийн сайд мэдээлсэн. Тэгвэл Ковидын хуулиар байгуулагдсан Боомтын захиргаа цаашид хэрхэх эсэх талаар Сангийн сайдаас тодрууллаа. Тэрбээр "Боомтын захиргаа хэрэндээ ажиллаж байгаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байгуулагдсан цоо шинэ инстути юм. Олон жилийн туршлага байхгүй. Хуулиараа төгс зохицуулагдсан инстути юм гэж хэлэх боломжгүй. Хуулинд хэдхэн заалт нэмж ороод л байгуулагдчихсан. Гэхдээ боломжоороо хил дээр үүссэн асуудлыг зохицуулах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа.
Хилийн боомтуудад нүүрсний экспортууд таг зогсоогүй. Үүнээс илүү үр дүн хүлээж, шаардлага тавьж ажиллаж байна. Жишээ нь, Гашуунсухайтад үүсээд байгаа бөмбөлгийн зохион байгуулалт бол БНХАУ-ын талаас тавьж буй шаардлага. Үүний дагуу ЗТХЯ, Боомтын захиргаа хамтраад үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж алдаа гарч байна. Гэхдээ ямарч байсан нүүрсний экспорт зогсохгүй гарч байна. Энэ долоо хоногт сайд нараас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллана" гэлээ.
http://www.zaluucom.mn/read/594697dfa