Тээвэрчдийн жагсаалын цаана шороон замаар тээвэр хийх “Страто”-ийн сонирхол нуугдаж байна


Төв талбайд тээвэрчид Зам тээврийн сайд Л.Халтарын тушаалыг эсэргүүцэж жагсаал хийв.
Тодруулбал "Баянзам тээвэрчдийн холбоо болон Монгол тээвэрчдийн төлөөлөл гэх хүмүүс "Тавантолгойгоос Чойр чиглэлд тээвэрлэлт хийх боломжгүй боллоо, тээвэрчид хүнд байдалд орж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр хэрэгжиж буй бөмбөлөгт тээврийн зохицуулалт ч буруу байна гэж тэд ярилаа. Гэхдээ энэ бол тэдний Зам тээврийн сайдад тавьж буй гол шаардлага биш. Цар тахал, халдвар, шинжилгээ, дарааллын асуудал ярьж байгаа мэт боловч гол нь Тавантолгой Чойрын чиглэлийн нүүрс тээврийн асуудал болох нь жагсаал цуглаан, үүнийг зохион байгуулалттай түгээж байгаа зэргээс шууд харагдаж эхэллээ. Бүр тодруулбал "Страто "ХХК-ийн ашиг сонирхол үүний цаана нуугдаж байна.
 
Учрыг одоо сийрүүлье.  
Тавантолгойгоос нүүрсийг Говьсүмбэр хүртэл зөөж тэндээ угаан боловсруулж урд хөрш рүү гаргадаг бизнес Страто компанийнх. Ингэхдээ тэд нүүрсээ Тавантолгойгоос Чойр, Говьсүмбэр хүртэл шороон замаар тээвэрлэдэг. Гэтэл шороон замаар хүнд даацын авто машин явуулах нь хуулиар хориотой. Харин Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажиллаж байх үед Тавантолгой Чойр чиглэлд шороон замаар тээвэр хийх  сайдын тушаал гарч Страто компани шороон замаар тээврээ хийх боломжтой болжээ. Гэтэл шороон замаар нүүрс зөөснөөр орон нутгийн зам сүйдэж, байгаль орчинд ихээхэн хор хохирол учрах болжээ. БОАЯЖ, МХЕГ-ын байгаль орчин сүйдэж буй талаар дүгнэлт гарсан тул одоогийн Зам тээврийн сайд Л.Халтар ч өмнөх сайдын тушаалыг хүчингүй болгосон. 2021 оны 10-р сарын 06-нд А/138 дугаар тушаал гаргаж, Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл шороон замаар нүүрс тээвэр хийхийг хориглосон байна. 
 
сонин mn
 
 
 
“Хувийн хэвшил бизнес хийж болно. Хатуу хучилттай авто замаа тавиад стандарт норм журмын дагуу тээвэр хийх байтал байгаль орчин сүйдэлж орон нутгийн иргэдийн амьдрах орчныг дордуулж нүүрс зөөх ёстой юу. Ингэх нь зөв гэж үзэж байгаа энэ хэний эрх ашиг вэ? Страто компанийн ард УИХ-ын дарга асан З.Энхболд байдаг гэж эдийн засагч Л.Наранбаатар олон удаа ярьж, баримт харуулж байсан. Страто ХХК-ийн захирлаар А.Баттүшиг ажилладаг. Энэ хүн З.Хишигтогтохын (З.Энхболдын төрсөн дүү) бизнесийн хамтрагч.
Эдгээр хүмүүс хоёр компани (Brown rock, Info engineering) хамтран эзэмшдэг. Аль алиных нь гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг ажилладаг. Эдгээр компани нэг оффистой гэх баримтаар батлагддаг гэж эдийн засагч Л.Наранбаатар ярьж байсан билээ. 
 
Стратогийн үйлдвэр жилд 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай гээд тооцохоор 1 сая 275 мянган тонн угаасан нүүрс худалдана. Үнэ нь 225 сая ам.доллар. Монгол мөнгөөр 740 орчим тэрбум төгрөг. УИХ-ын дарга асан З.Энхболдын ард нь байдаг Страто компани ийм хэмжээний ашигтай тул тэд шороон замаар тээвэр хийлгүүлэхээр Зам тээврийн сайд Л.Халтарыг шахаж эхэлсэн бололтой.
 
Тээвэрчид хэмээн жагсаал хийж байгаа саарал хочит Н.Ялагдашгүй, Баянзам тээвэрчдийн холбооны Т.Баярхүү нар нь үнэхээр тээвэрчдийн эрх ашгийг хамгаалаад байна уу, эсвэл “Страто”"-гийн гар хөл болоод байна уу? Тээвэрчдийн нэр барьж шороон замаар тээвэр хийхийг шахахын цаана Стратогийн бизнесийн ашиг сонирхол байгааг хэлэх илүүц биз. УИХ-ын дарга асан Зи Энхболд угаас улстөрийн аргаар асуудлаа шийдүүлж лоббидож сурсан нэгэн билээ. 
Ардчилсан намынхан тээвэрчдийн  жагсаалыг дэвэргэж байгаа нь ч үүний нотолгоо юм.
 
Г.Сонинхүүhttps://www.sonin.mn/news/enews/125348
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ