Замын-Үүд-Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ


Замын-Үүд-Эрээн боомтыг өчигдөр оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Одоогоор ямар шалтгаанаар, хэдий хугацаанд хаасан талаарх албан бичиг ирээгүй талаар Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээллээ. Аман мэдээллээр Эрээн талд нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн тул бүх жолоочийг шинжилгээнд хамруулсны дараа боомтыг нээнэ гэсэн мэдээлэл байгаа аж.
Энэ талаар Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга У.Баянбилэгээс тодрууллаа. Тэрээр “Боомтыг хааж байгаа талаарх албан ёсны мэдээлэл ирээгүй. Гэхдээ өчигдөр оройноос хойш машин авахгүй байна. БНХАУ-ын жолоочоос Ковид19 батлагдсан учир хаасан гэх албан бус мэдээлэл байна. Нэг жолоочоос халдвар илэрсэн учир тэнд буй бүх хүнийг шинжилгээнд хамруулна. Үүнд 14-21 хоног шаардана гэсэн. Ямартай ч Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Хятадын тал хэрхэн шийдвэрлэхийг л хүлээж байна. Энэ асуудлыг боомтын зөвлөлүүд хоорондоо хэлэлцэж байгаа байх” гэлээ. 
Энэ талаар Замын-Үүдийн Улс Хоорондын тээвэр эрхлэгч жолоочоос тодруулсан юм. Тэрээр “Монгол талаас Эрээнд очсон тээврийн жолоочоос коронавирус илэрсэн учир боомт хаасан. Хэдий хугацаанд хаахыг манай талаас мэдэх, мэдээлэх ямар ч боломжгүй. Хятадууд л шийднэ. Багадаа 10 гаруй хоног болох байх. Ингэхээр хоёр сард нэг удаа орж ирдэг байсан машин гурван сард нэг удаа орохтой үгүйтэй л болно. Өмнө нь сард тав явдаг байсан. Түүнчлэн жолооч нар ханш өсгөж байна гэх мэдээлэл цацагдаад байна. Ийм боломж огт байхгүй. Жолооч нар Шаргын овоо гэх газраас цааш оруулахгүй байгаа. Замын-Үүд рүү ч орж чадахгүй байгаа бид үнэ өсгөх боломжгүй шүү дээ” гэлээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ