Хятадын тал Шивээхүрэн-Сэхэ боомтоор Монголын уул уурхайн тээврийг нэвтрүүлэхээ түр зогсоосон талаар “SXCoal” мэдээлсэн байна. Коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор ийнхүү Хятадын тал боомтын үйл ажиллагааг зогсоожээ.
Сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Сэндс” ХХК-д коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Шивээхүрэн дэх Гаалийн газар нь боомтын хяналтын бүс, нүүрсний хяналтын бүс, МАК, Чинхуа, Нарийн сухайтын уурхай дахь гаалийн хяналтын бүс, “Саусгоби Сэндс” ХХК-ийн Нар жаргахын уурхай дахь гаалийн хяналтын бүс гэсэн дөрвөн нэгж салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр нүүрсээ Шивээхүрэн-Сэхэ боомтоор Хятад руу нийлүүлдэг “Саусгоби Сэндс” ХХК-ийн нүүрсийг тээвэрлэж байсан жолоочоос ковидын сэжигтэй нөхцөл байдал илэрсэн нь ийнхүү боомтын үйл ажиллагаанд нөлөөллөө.