Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Шивээхүрэн-Сэхэ боомтоор нэг өдөрт хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх санал гаргалаа.
Элчин сайд Т.Бадрал Сэхэ боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр Шивээхүрэн-Сэхэ боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх боломж, хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлаар боомтын удирдлагуудтай санал солилцсон байна.
Сэхэ боомтын дарга Д.Мөрөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, нүүрсний худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүн импортоор авах зэрэг асуудлаар саналаа танилцуулжээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg Tv