БНХАУ-ын нүүрсний импорт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн байна. Тус улсад эрчим хүчний хямрал нүүрлэснээр нүүрсний эрэлт огцом өсөөд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор БНХАУ импортоо эрчимтэй нэмэгдүүлээд байна. Энэ сард тус улс 27 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь есдүгээр сард импорт нь жилийн дүнгээр дээд цэгт хүрсэн дүнгээс 18 хувиар буурсан үзүүлэлт боллоо. БНХАУ нүүрсний үнийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосноор үнэ нь дээд дүнгээс буураад байгаа юм.
Үүнээс гадна байгалийн хийн импорт мөн өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv